Холимог тулаанч Э.Шинэчагтага, Гавьяат тамирчин, боксчин Э.Цэндбаатар нар 600 сая төгрөгийн бооцоот халз тулааныхаа талаар мэдээлэл хийлээ.
Гавьяат тамирчин, боксчин Э.Цэндбаатар "Энэ тулааныг би дуудаж, Э.Шинэчагтага хүлээн зөвшөөрсөн. Э.Шинэчагтага "хэрэв би мэргэжлийн боксоороо хичээллэж байсан бол чамайг гаргаахгүй байсан" гэж хэлсэн нь тулаанд дуудах шалтгаан болсон. Худлаа хүйтэн царайнаас нь айна гэж бодож байх шиг байна. Үнэндээ царайнаас цаашгүй, би Шинээг хар багаас нь мэднэ. Худлаа "пээдийдэг" зан нь надад таалагдахгүй байгаа. Далдайсан хүмүүс угаасаа хол явдаггүй. Би чамайг зүгээр л аймаар зодмоор байна" гэв.