Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТНБД Л.Цэдэвсүрэн: Хатуухан хэлэхэд хүүхдийн үдийн хоолны махны нийлүүлэлт ЧЕНЖИЙН ГАРААР дамжиж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоол, хүнсний хангамж, хүртээмжийн тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсож байна.

Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн П.Анужин "Орон даяар махны асуудал маш хурцадмал яригдаж байна. Хүүхдүүдийн махны асуудал хаагуур шийдэгдэж байна вэ. Нийслэлийн хэмжээнд дөрвөн байгууллагаар дамжиж байгаа. Тэд махаа хаанаас авч байна вэ"

БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн "Хатуухан хэлэхэд, хүүхдийн үдийн хоолны махны нийлүүлэлт ченжийн гараар дамжиж байна. Хувь хүнээс болон ААН-ээс авч байгаа ч шалгалт хийгээд үзэхэд мэргэжлийн хяналтын буюу эсвэл аюулгүй байдлын шинжилгээнд орсон гэрчилгээ үзүүлээд байгаа. Гэхдээ нийслэл ихэвчлэн хүнсний захуудаас махаа авч байгаа" хэмээлээ.

ЭРҮҮГИЙН ЦАГДАА: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн эгч, “ХКҮ“ компанийн захирал Х.Цэндбаяраас байцаалт авна
ЭРҮҮГИЙН ЦАГДАА: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн эгч, “ХКҮ“ компанийн захирал Х.Цэндбаяраас байцаалт авна
 
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсныг Төрийн ордноос сүүлчийн замд нь үдэх Ажлын хэсэг байгуулагджээ
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсныг Төрийн ордноос сүүлчийн замд нь үдэх Ажлын хэсэг байгуулагджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.