Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭРҮҮГИЙН ЦАГДАА: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн эгч, “ХКҮ“ компанийн захирал Х.Цэндбаяраас байцаалт авна

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 50 секунд

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн эгч Х.Цэндбаярын эзэмшил бүхий Баянгол зочид буудлын оффист байрладаг “ХКҮ”-д Эрүүгийн цагдаагийн газраас нэгжлэг хийлээ.

Энэ талаар Эрүүгийн цагдаагийн газраас "Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас Эмээлтэд үйл ажиллагаа эрхэлдэг хэд хэдэн ААН-д хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар гэмт хэргийн шинжтэй хэд хэдэн нөхцөл байдал илэрсэн. Тиймээс Нийслэлийн прокуроры газраас хэрэг нээж, УЕП-оос хяналт тавин ажиллаж байна. Энэ дагуу Эрүүгийн цагдаагийн газраас хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй бодис агуулсан мах махан бүтээгдэхүүн худалдаалсан байж болзошгүй хэмээн үзэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй бодис агуулсан мах махан бүтээгдэхүүн худалдаалагдсан уу, экспортод гаргасан уу, иргэдийн гар дээр очсон уу, нянгийн бохирдол байсан уу гэдгээс эхлээд “ХКҮ” компанийнх уу, эсвэл “Эм Ди Си Пи” компанийнх уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна. Мөн ХКҮ компани нь мах экспортлох зөвшөөрлөө дээрх компанид ашиглуулсан уу, эсвэл зарсан уу гэдгийг тодруулж байна. Учир нь “Эм Ди Си Пи” компанийн үйлдвэрээс “ХКҮ” гэсэн шошготой мах их хэмжээгээр илэрсэн. Энэ асуудал дээр прокурорын зөвшөөрлөөр үзлэг, нэгжлэг хийж байна.

Хэргийн хүрээнд “ХКҮ” болон “Эм Ди Си Пи” компанийн удирдлагуудыг дуудаж байцаана" гэлээ.

ШУУРХАЙ: ЭЦГ-аас Ерөнхийлөгч асан Х.Баттулгын эгчийн эзэмшдэг “ХКҮ“ компанид ШАЛГАЛТ ХИЙЖ байна
ШУУРХАЙ: ЭЦГ-аас Ерөнхийлөгч асан Х.Баттулгын эгчийн эзэмшдэг “ХКҮ“ компанид ШАЛГАЛТ ХИЙЖ байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.