Ерөнхийлөгч асан Х.Баттулгын эгч Х.Цэндбаярын эзэмшдэг "ХКҮ"-ийн ХХК-ийн Баянгол зочид буудалд ЭЦГ-аас шалгалт хийж байна. Тодруулбал, оффис нь тус зочид буудалд байрладаг аж.
Сануулахад, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлт дэх Хятадын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэрт МХЕГ шалгалт хийсэн. Шалгалтаар хятад шошготой, гарал үүсэл нь тодорхойгүй цагаан өнгийг бодисыг хэрэглэж байсан нь илэрсэн. Харин тус үйлдвэрийн байрнаас “ХКҮ” болон “Мах импекс” компанийн логог наасан бүтээгдэхүүнүүд олдсон байдаг.