Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын дарга Д.Сумъяабазар “Парис–2024” зуны Олимпын наадмын багийг ахлаж ОРОЛЦОНО

Ангилал
Нийгэм Спорт
Огноо
Унших
0 минут 54 секунд

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ы гүйцэтгэх зөвлөл хуралдаж, “Парис-2024” зуны олимпод оролцох Монголын багийн ахлагчаар нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг томилох шийдвэр гаргажээ.Багийн ахлагчаар томилогдсон тухай тогтоолыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр гардуулж өгсөн аж.

Мөн энэ үеэр Д.Сумъяабазарын спорт, олимпизмыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнажээ.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын хувьд тамирчин ахуйдаа “Атланта-1996”, “Сидней-2000” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байв. Тэрбээр Атлантагийн олимпийн нээлтэд Монголын багийн тугийг залсан бол энэ удаа Парисын олимпод оролцох Монголын багийн ахлагчийн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээхээр болж байна.

ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР: Эмээлт дэх хятад эзэнтэй компанийн агуулахаас ХАР ТАМХИ ОЛДООГҮЙ
ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР: Эмээлт дэх хятад эзэнтэй компанийн агуулахаас ХАР ТАМХИ ОЛДООГҮЙ
 
УЧРАЛ: Цахим мөрийтэй тоглоомыг өөгшүүлж 2-5 хувийн шимтгэл авдаг “Агент“ нэртэй зуучлагчид, олны танил “influencer”-үүд одоо болоо
УЧРАЛ: Цахим мөрийтэй тоглоомыг өөгшүүлж 2-5 хувийн шимтгэл авдаг “Агент“ нэртэй зуучлагчид, олны танил “influencer”-үүд одоо болоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.