Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Болормаа: ЭХЭМҮТ-ийн хүүхдийн тасаг уртасгасан цагаар ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа холбогдох мэдээлэл өглөө. Тэрбээр, "ЭХЭМҮТ-ийн хүүхдийн поликлиникээр долоо хоногт 5000 гаруй хүүхэд үйлчлүүлдэг. Харин яаралтай тусламжийн тасгаар 1600-1800 хүүхэд үйлчлүүлдэг. Сүүлийн долоо хоногийн байдлаар томуугийн хүрээний А хүрээний H3N2, SARS-CoV-2 зэрэг томуу төст өвчний вирус ууд идэвхтэй дэгдэлттэй байна.

Хүүхдийн зөвлөх поликлиникийн ачаалал их байна гэх гомдлын дагуу уртасгасан цагаар ажиллаж байгаа. Ингэхдээ даваа, лхагва, баасан гарагуудад 16.50-19.50 цагийн хооронд нэмэлт цаг өгч ажиллаж байна. Мөн орон нутгаас ирсэн хүүхдийг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гарсан тохиолдолд нэмэлтээр тухайн өдөрт нь эхний үзлэг шинжилгээг хийх зохицуулалт хийж байна" гэв.

Шүүхээс гэмт хэргийг прокурорт буцааж, “ял наймаалцдаг“ тогтолцоо ӨНӨӨДРӨӨР ТАСАЛБАР БОЛЛОО
Шүүхээс гэмт хэргийг прокурорт буцааж, “ял наймаалцдаг“ тогтолцоо ӨНӨӨДРӨӨР ТАСАЛБАР БОЛЛОО
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.