Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Байгалийн баялагийг өмчлүүлнэ гэсэн Үндсэн хууль зөрчсөн заалтаа ЗАСААРАЙ

Ангилал
Улс төр Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 48 секунд

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл” болон "Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Байгалийн баялагийг өмчлүүлэх асуудал төрийн нийтийн өмчид хамаарна. Үндсэн хууль зөрчсөн байна. Тиймээс эцсийн хэлэлцүүлгээс өмнө найруулга дээр анхаараарай. Засч залруулахгүй бол болохгүй шүү. Өмчлүүлэх гэдгээр явах юм бол төрийн нийтийн өмчийг өмчлүүлэх гэж ойлгогдож байна. Таримал ой ч гэсэн байгалийн баялагтаа орно. Үүнийг анхаарах хэрэгтэй” гэлээ.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын дүү Х.Баттуулыг цагдаагаас дуудаж, ГЭРЧИЙН МЭДҮҮЛЭГ АВЧЭЭ
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын дүү Х.Баттуулыг цагдаагаас дуудаж, ГЭРЧИЙН МЭДҮҮЛЭГ АВЧЭЭ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.