Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын дүү Х.Баттуулыг цагдаагаас дуудаж, ГЭРЧИЙН МЭДҮҮЛЭГ АВЧЭЭ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 16 секунд

Эмээлтэд мах бэлтгэдэг “Эм Ди Си Пи” ХХК-ийн махнаас “цогцос” хадгалахад ашиглагддаг бодис илэрсэн гэх мэдээллийн дагуу шалгалт хийсэн гэдгийг холбогдох албанаас өчигдөр мэдээлсэн билээ. Энэ талаар МХЕГ-ын дарга Б.Баасандорж “ “Эм Ди Си Пи" ХХК-ийг зөрчил, эрүү аль алинаар нь шалгаж байна. Хяналт шалгалт прокурорын хяналт дор үргэлжилж байна. Энэ хэргийн тухайд, "ХКҮ" компани нь 243 тонн мах буюу 1.5 тэрбум гаруй төгрөгийн махыг манай мах биш. Дээрх “Эм Ди Си Пи” гэх компани нь манай хаяг шошгийг хууль бусаар ашигласан байна гэж цагдаад гомдол гаргасан. Эндээс уг махны эзэн холбогдогч тодорхойгүй байгаа юм. Тиймээс МХЕГ-аас цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн” гэдгийг мэдэгдсэн Харин маханд хэрэглэж байсан бодисны хувьд хугацаа нь дууссан цардуул болох нь тодорхойлогдсон гэдгийг мөн мэдэгдсэн юм.

Тэгвэл дээрх “Эм Ди Си Пи" компанид хаяг шошгоо ашиглуулсан гэх гомдол гаргаад буй “ХКҮ” ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Х.Цэндбаяр гэж хүн 100 хувь эзэмшдэг юм байна. Үйл ажиллагааны чиглэл нь консервний үйлдвэрлэл, спорт клубын үйл ажиллагаа, хиам, хиаман бүтээгдэхүүн үйлдвэрлэл, гадаад худалдаа. Тус компани нь “Мах импекс”-ийн хашаанд байрладаг бөгөөд БНХАУ руу мах экспортлох зөвшөөрөлтэй гэдгийг Засгийн газраас хийсэн мэдэгдэлд дурдагдсан байдаг.

Тэгвэл хуурамч хаяг шошгоны уг хэрэгт Халтмаагийн Баттуулаас гэрчийн мэдүүлэг авсан байна. Тэрбээр “Мах импекс” ХК, “Женко”, “Талх чихэр”, “Баянгол зочид буудал”, “Чингис маркет” компаниудаас хувь эзэмшдэг нэгэн юм. Энэ утгаараа дээрх хэрэгт ямар нэг байдлаар холбоотой гэж үзсэн бололтой.

Д.Ганбат: АН-ын асуудлыг урвагч, авлигачин Ш.Адьшаа чи надтай ярьж тохирсон биз дээ
Д.Ганбат: АН-ын асуудлыг урвагч, авлигачин Ш.Адьшаа чи надтай ярьж тохирсон биз дээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.