Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ЗГ-аас ажлын хэсэг байгуулж, МХЕГ-ын үйл ажиллагааг цэгцлэх ажлууд хийгдэж байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 15 секунд

Эмээлт дэх махны үйлдвэрүүдийн асуудлаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр "Эмээлтэд 32 ААН үйл ажиллагаа явуулж байна. Мах экспортолдог 60 ААН бий. Үүний 31 нь БНХАУ руу мах экспортлох эрхтэй. Үүнээс 17-г нь түр лацдаж хаасан. Тодруулбал, тавдугаар сарын 11-нээс хяналт шалгалт хийж, махны экспорт хийж байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд хааж, нэг нэгээр нь эрсдлийн үнэлгээ хийнэ" гэв.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Хятад эзэдтэй "Эмээлтийн мах"-ны үйлдвэрийн асуудлыг хэзээ шалгаж дуусах вэ. Бодис хольсон гэх махнуудыг Хятад руу экспортлох гэж байсан гэх МХЕГ-ынхандаа хариуцлага тооцох уу. Монгол иргэд идсэн бол яах вэ?

-МХЕГ тогтмол хяналт шалгалтаа тавих ёстой. Ялангуяа хүний эрүүл мэндтэй холбоотой асуудалд анхаарах ёстой. Тавдугаар сарын 11-нээс хойш шалгалт хийж буй. Ингэхдээ стандарын дагуу үйл ажиллагаа явуулж үйлдвэрүүддээ хариуцлага тооцохгүй. Харин дүрэм журам зөрчиж буй үйлдвэрүүдэд арга хэмжээ авах ёстой. Өнгөрсөн хугацаанд махны стандарт чанар, аюулгүй байдалтай хамааралтай олон асуудал яригдаж ирсэн. Эмээлтийн асуудал анх удаа яригдаж байгаа юм биш. Олон жилийн өмнөөс яригдаж ирсэн. Хяналт шалгалт хийж байгаа нэртэй, хууль зөрчсөн, үгсэж хуйвалдсан асуудал ч байдаг. Тиймээс энэ удаагийн шалгалтыг олон нийтэд нээлттэй зарласан. Олон талын хяналт дор хийж, зохион байгуулалтад оруулахаар зарласан.

Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, хүнсний аюулгүй байдалтай холбоотойгоор МХЕГ-ын үйл ажиллагааг цэгцлэх ажлууд хийгдэж эхэлсэн.

Өмнө нь хяналт шалгалт хийгдэж байсан. Хангалтгүй байсан учир МХЕГ, ШӨХТГ-ын удирдлагуудыг сольж байсан.

С.Амарсайхан: Эмээлтийн 31 махны үйлдвэрийн 17-г нь хаасан
С.Амарсайхан: Эмээлтийн 31 махны үйлдвэрийн 17-г нь хаасан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.