Энэ сарын 1-нд буюу өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнтийн Богдын даваанд суудлын автомашин шатжээ. Уг дуудлага өчигдөр 18.21 цагт дүүргийн онцгой байдлын хэлтэст ирсэн бөгөөд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 16 км зам туулан 18.50 цагт очиход иргэн С-ийн “Приус-30” загварын суудлын автомашин, 3 орчим га талбайн өнжмөл өвс тус тус шатаж байсан аж. Галыг 30 минутад ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт нийслэлийн 31 настай эрэгтэй Ө, 27 настай эмэгтэй А нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.