Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бэлтэс Мөрөн“ ХХК-ийн удирдлагуудыг цагдан хорих эсэхийг хэлэлцэж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 4 секунд

Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдлагуудыг буюу нэр бүхий 5 хүнийг цагдан хорих шүүх хурал болж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тэднийг цагдан хорих хүсэлтээ шүүхэд хүргүүлж, шүүх уг хүсэлтийг яг одоо хэлэлцэж байна.

Тус компани нь ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний мөнгийг авч, улмаар сарын дараа хүү тооцон их хэмжээгээр нэмэгдүүлэн буцааж өгнө гэх утгатай үйл ажиллагаа явуулдаг компани юм байна. Ингэхдээ эхний удаад иргэдээс хамгийн ихдээ 10 хүртэлх сая төгрөгийг бэлнээр авч, 10 сая төгрөг байршуулсан иргэнд 3.000.000 төгрөгийн хүү нэмж олгоно хэмээдэг аж. Үүнийг цагдаагийн байгууллагаас залилангийн гэмт хэрэгт тооцож, хэрэг үүсгэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Ч.Ундрам: 11 нас хүрээгүй хүүхдэд сард 115 мянган төгрөгийн л тэтгэмж олгогддог
Ч.Ундрам: 11 нас хүрээгүй хүүхдэд сард 115 мянган төгрөгийн л тэтгэмж олгогддог
 
Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар “Төгрөг нуурын орд“-ын лицензийг эзэмшиж байсан CAMEX ХХК-ийн 90 ХУВЬ Х.Баттулга дээр байсныг ЗАРЛАВ
Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар “Төгрөг нуурын орд“-ын лицензийг эзэмшиж байсан CAMEX ХХК-ийн 90 ХУВЬ Х.Баттулга дээр байсныг ЗАРЛАВ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.