Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүлэг этгээдүүдтэй хуйвалдаж, найзынхаа 20 сая төгрөгийг дээрэмджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 16 секунд

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “Баянзүрх дүүргийн 8-р хорооны тоотод тавдугаар сарын 27-ны өдрийн 22:20 цагийн орчим хар бараан өнгийн юүдэнтэй малгайтай цамцтай, масктай үл таних хоёр этгээд дайран орж ирж тус тоотын оршин суугчид хүч хэрэглэн бэлэн 20 сая төгрөг дээрэмдсэн” гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагын алба хаагчид хамтран шалгалтын ажиллагааг явуулахад хохирогчийн найз гэх “Д” гэгч 31 настай эмэгтэй, нөхөр “Я” болон бусад “З”, “А”, “Ц” нартай бүлэглэн үгсэн тохиролцож уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Тус гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд болох “Д”, “Я”, “А” нарыг БЗД, ХУД-ийн нутаг дэвсгэрээс баривчилж “З”, “Ц” нарын эрэн сурвалжлан ажиллаж байна. Иргэдэд анхааруулахад гэртээ бэлэн мөнгө их хэмжээгээр хадгалахгүй байх, их хэмжээний бэлэн мөнгөтэй байгаагаа бусдад мэдэгдэхгүй байхыг анхааруулж байна.

НҮБ-д шалгаран томилогдсон ХОЁР ХУРАНДАА
НҮБ-д шалгаран томилогдсон ХОЁР ХУРАНДАА
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд