Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

1-12 насны таван хүүхдийн хамт хөдөлгөөнд оролцохдоо согтуугаар жолоо барьснаас онхолджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 11 секунд

Өчигдөр буюу тавдугаар сарын 28-ны өдрийн 16:00-17:00 цагийн орчимд СБД-н 17-р хороо Япон цэргийн дурсгалын газар хүрэх чиглэлийн замд приус-20 маркийн автомашин онхолдсон зам тээврийн осол гарчээ.

Цагдаагийн байгууллагаас ослын газрын үзлэгийг хийж шалгалтыг явуулахад жолооч М нь зорчигч хоёр иргэний хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар 1-ээс 12 хүртэлх насны таван хүүхдийн хамт хөдөлгөөнд оролцох үедээ онхолдож бусдын эд хөрөнгийг мөргөсөн байна.

Шалгалтын ажиллагааг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас үргэлжлүүлэн явуулж байгаа бөгөөд жолооч М-н согтолтын зэргийг шалгахад 2.06 хувийн согтолттой гарсан. Гэмтсэн зорчигчдыг эмнэлгийн байгууллагад хүргүүлээд байна.

Жолооч, эцэг эхчүүд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхад анхаарч өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Өнөөдөр бороо орохгүй, 11 хэм дулаан
Өнөөдөр бороо орохгүй, 11 хэм дулаан
 
Б.Дашпүрэв: ОХУ, БНХАУ-аас 26 000 тонн бензин ачсан вагон ирж яваа тул борлуулалт хэвийн болно
Б.Дашпүрэв: ОХУ, БНХАУ-аас 26 000 тонн бензин ачсан вагон ирж яваа тул борлуулалт хэвийн болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.