Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн прокурор асан Д.Баярмагнайг Сингапурын шүүхээс 14 хоног хорих шийдвэр гаргажээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 47 секунд

Нийслэлийн Ерөнхий прокурор асан Д.Баярмагнай Сингапурт казино тоглох үеэрээ зөрчил гаргасан гэх хэрэгт нэр холбогдоод буй. Тэгвэл түүнд холбогдох зөрчлийн шүүх хурал энэ сарын 26-нд буюу өчигдөр болжээ. Тодруулбал, уг шүүх хурлаас Д.Баярмагнайг 14 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.

Ташрамд дурдахад, Д.Баярмагнайгийн орж тоглосон уг казиногийн 34 хувийг Сингапурын Засгийн газар эзэмшдэг юм байна.

Утгаараа казино дотор болсон бүхий л зөрчлийг Казиногийн аюулгүй байдлын хяналтын тухай хуулиар шалгаж, шүүхээс эцэслэх хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, Д.Баярмагнай нь бооцоо хаасныг мэдэхгүй дахин бооцоо тавьсан байна. Гэтэл эл үйлдэл нь ашиг олох сонирхол агуулсан гэх зөрчилд хамаарагдаж, буруутгагдаад байгаа аж.

Казиногийн аюулгүй байдлын хяналтын тухай хуульд уг зөрчилд өндөр дүнгээр торгох, эсхүл 90 хүртэлх хоногоор цагдан хорих арга хэмжээ авдаг юм байна. Тиймээс Нийслэлийн прокурор асан Д.Баярмагнайг бооцоо хаасны дараа дахин бооцоо тавьсан хэрэгт буруутгаж, 14 хоног цагдан хорих шийтгэл оноосон аж.

Д.Баярмагнайгийн хувьд прокурорын байгууллагаас өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгсөн, энгийн иргэн юм.

Энэ ч утгаараа "Төрийн албан хаагчид казино тоглох хориотой" гэсэн хуулийн заалт түүнд хамаарахгүй. Түүнчлэн тэрбээр 150 ам.долларын бооцоо тавьсан гэдгийг шүүхийн мэдээлэлд дурдсан байсныг энд цохон тэмдэглэе.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР гарахыг хоригложээ
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР гарахыг хоригложээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.