Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

САНГИЙН ЯАМ: Монгол Улс өдөрт хамгийн багадаа 10 тэрбум төгрөгийн хүү төлж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 51 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "33 тэрбум ам.долларын өдрийн хүү хэд байдаг вэ. Бидэнд гарц байдаг уу. Засгийн газрын өрөнд хоногт төлж байгаа хүү хэд байна вэ" гэлээ.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар "Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 33.2 тэрбум ам.доллар гэж 2021 оны сүүлээр гарсан. Үүнээс Засгийн газрын өр бол 8.4 тэрбум ам.доллар бий. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог байгууллагууд ирж үзээд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр нь үлдээсэн. Тодруулбал, B3 тогтвортой гэдэг зэрэглэлдээ байгаа. Энэ нь Засгийн газрын хувьд өрийн менежментийг ном журамд нь нийцүүлж байгааг харуулж байна" гэлээ.

Сангийн яам "Зээлийн хүүгийн төлбөрт 2022 онд 907 орчим тэрбум төгрөг байдаг. Үүнийг 365 хоногт хуваавал өдрийн 2.5 тэрбум төгрөг бий. Энэ зөвхөн Засгийн газрын хувьд. Монгол Улс нийт өдөрт хамгийн багадаа 10 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр төлж байгаа гэх тооцооллыг гаргаж болно" гэлээ.

“Х.Нямбаатар Ц.Нямдоржийн шинэ дүр болж хувирах гэж байна“
“Х.Нямбаатар Ц.Нямдоржийн шинэ дүр болж хувирах гэж байна“
 
ШУУРХАЙ: Иргэдээс 200 гаруй сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй С.Цэдэнсодномыг онгоцны буудал дээрээс дайчлан баривчилжээ
ШУУРХАЙ: Иргэдээс 200 гаруй сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй С.Цэдэнсодномыг онгоцны буудал дээрээс дайчлан баривчилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.