Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх сараас Монгол Улс, БНХАУ-ын агаарын хилийг нээхээр болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Засгийн газрын хуралдаанаас дэмжигдсэн зарим асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл хийлээ. Тэрбээр "МИАТ компани энэ оны эхний улиралд бага ч гэсэн ашигтай ажилласан. Энэ нь ачаа тээврийн үйлчилгээг сайн хийсэнтэй холбоотой. Үндсэндээ Ази, Европийн хооронд хийсэн ачаа тээврийн хүчинд цар тахлыг даван туулсан гэхэд болно. Татаасын хувьд Франфуртын чиглэлд яригдсан. Өөрөөр хэлбэл, одоогоор долоо хоногт нэг удаа нисэж байгаа. Ирэх долоо хоногт хоёр болгоно. Гол нь Засгийн газраас Европоос ирэх жуулчдыг нэмэх зорилгоор нислэгийн тоог нэмэгдүүлээч гэдэг санал тавьсан. Гэтэл МИАТ-ын зүгээс суудлыг тоо дүүргэх буюу 30 хувьд нь татаас шаардлагатай гэсэн. Энэ утгаараа татаас өгөх асуудал яригдсан.

Мөн Монгол Улс, БНХАУ-ын агаарын хилийг нээх тухай хэлэлцэж, ирэх сарын 1-нээс Монгол Улс БНХАУ руу агаарын хилээ нээхээр боллоо. Өөрөөр хэлбэл Гуанжоу, Хөх хотын чиглэлд долоо хоногт нэг, нэг удаа нислэг үйлдэнэ" гэлээ.

Л.Халтар: Надад идсэн, уусан зүйл байхгүй тул хэзээ ч, хаана ч шалгуулахад бэлэн
Л.Халтар: Надад идсэн, уусан зүйл байхгүй тул хэзээ ч, хаана ч шалгуулахад бэлэн
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.