Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Халтар: Надад идсэн, уусан зүйл байхгүй тул хэзээ ч, хаана ч шалгуулахад бэлэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 18 секунд

Засгийн газрын хуралдаанаас дэмжигдсэн зарим асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Тээврийн байгууллагуудын удирдлагаас жолооч нарын халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихыг хүсье. Цар тахал бүрмөсөн арилаагүй учраас өмнөхөөсөө улам сайн халдвар хамгааллын дэглэмийг баримтлах шаардлагатай. Дахин нүүрс тээврийг зогсоохгүй гэх баталгаа байхгүй. Миний хувьд Эрээний боомт дээр байгаа хил гаалийн мэргэжилтнүүдийг шалгаж буй гэсэн мэдээллийг харсан. Гадаад харилцааны яамнаас энэ талаарх мэдээллийг авсан нь зүйтэй байх. Надад идсэн уусан зүйл байхгүй учраас шалгуулахад бэлэн. Нийгэмд гарч буй хардлагыг хуулийн байгууллага шалгана. Би шалгадаг хүн нь биш шүү дээ. Өнгөрсөн оны нэгдүгээр сард хаагдсан хилээ нээсэн. Тухайн үед Хятадын талаас хилийн дундын бүсэд чингэлэг буулгаж, ачдаг болъё гэдэг саналыг Гадаад харилцааны яаманд тавьсныг Улсын онцгой комисс хуралдаж, хил нээгдсэн. Тэрний цаана Хятадын талд авлигын хэрэг үүссэн талаар мэдэхгүй байна" гэлээ.

Мөн МИАТ-д татаас өгнө гэсэн асуудалд "Энэ асуудлыг буруу ойлгосон бололтой. МИАТ компани энэ оны эхний улиралд бага ч гэсэн ашигтай ажилласан. Энэ нь ачаа тээврийн үйлчилгээг сайн хийсэнтэй холбоотой. Үндсэндээ Ази, Европийн хооронд хийсэн ачаа тээврийн хүчинд цар тахлыг даван туулсан гэхэд болно. Татаасын хувьд Франфуртын чиглэлд яригдсан. Өөрөөр хэлбэл, одоогоор долоо хоногт нэг удаа нисэж байгаа. Ирэх долоо хоногт хоёр болгоно. Гол нь Засгийн газраас Европоос ирэх жуулчдыг нэмэх зорилгоор нислэгийн тоог нэмэгдүүлээч гэдэг санал тавьсан. Гэтэл МИАТ-ын зүгээс суудлыг тоо дүүргэх буюу 30 хувьд нь татаас шаардлагатай гэсэн. Энэ утгаараа татаас өгөх асуудал яригдсан" гэлээ.

Б.Болор-Эрдэнэ: Би “Time” сэтгүүлд төлбөр төлж өөрийгөө бичүүлээгүй. Тэгээд ч би Оксфордын их сургуульд тэтгэлгээр сурсан нь ҮНЭН
Б.Болор-Эрдэнэ: Би “Time” сэтгүүлд төлбөр төлж өөрийгөө бичүүлээгүй. Тэгээд ч би Оксфордын их сургуульд тэтгэлгээр сурсан нь ҮНЭН
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.