Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Болор-Эрдэнэ: Би “Time” сэтгүүлд төлбөр төлж өөрийгөө бичүүлээгүй. Тэгээд ч би Оксфордын их сургуульд тэтгэлгээр сурсан нь ҮНЭН

Огноо
Унших
2 минут 0 секунд

Өнөөдөр /2022.05.25/ Засгийн газрын хуралдааны үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ "Манай улсын кибер аюулгүй байдал эмзэг байгааг нуухгүй. Иргэд олон хаягтаа нэг л нууц үгийг ашиглаж, цахим халдлагад өртсөөр байна. Эмнэлгүүд, банкууд иргэдийн их хэмжээний мэдээллийг авдаг. Төрийн байгууллагуудын дундаа хэрэглэдэг ХУР, ДАН системүүдийг шинэчилж байна. Эрүүл мэндийн салбар их онцлогтой. Том системүүд ашигладаг. Иргэд И-Монголиагаас эрүүл мэндийн үзүүлэлтүүдээ хардаг болно. Энэ төслийг Дэлхийн банкны 19 сая ам.долларын санхүүжилтээр хөгжүүлж байна. Долдугаар сарын 1-нээс тоон гарын үсэг авах болгонд тухайн иргэний үндэсний цахим шуудан нээгдэнэ" гэдгийг мэдэгдсэн билээ.

Тэгвэл энэ үеэр түүнээс "Time" сэтгүүлд төлбөр төлж өөрийнхөө тухай онцолсон нийтлэл бичүүлсэн үү гэдгийг сэтгүүлчид асуусан юм.

Үүний хариуд тэрбээр "Time сэтгүүлч төлбөр авч нийтлэл бичнэ гэж хаа байх вэ. Олон улсын хэмжээний том сэтгүүл төлбөр авахгүй байх. Манай ангийн хүүхэд, ангийн багш, өмнө нь хамт ажиллаж байсан хүмүүс зэрэг олон хүнээс намайг асууж судалсан байна лээ. Ингээд найман сарын дараа мэдээллээ нэгтгээд надтай холбогдсон. Миний хувьд, Монголын цахим салбарын хөгжлийг дэлхийд онцолсонд олзуурхуурхаж байгаа" гэсэн юм. Түүнчлэн түүнийг Харвардад тэтгэлгээр суралцаагүй гэх ярианд "Харвардын цахим хуудаст хэн хэн тэтгэлгээр суралцсан бүх мэдээлэл бий. Итгэхгүй бол тэндээс харж болно. Эсвэл надад ч тэр бүх материал нь бий" гэлээ.

Б.Болор-Эрдэнэ: Манай улсын кибер аюулгүй байдал эмзэг байгааг нуухгүй, хүлээн зөвшөөрнө
Б.Болор-Эрдэнэ: Манай улсын кибер аюулгүй байдал эмзэг байгааг нуухгүй, хүлээн зөвшөөрнө
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.