Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Болор-Эрдэнэ: Манай улсын кибер аюулгүй байдал эмзэг байгааг нуухгүй, хүлээн зөвшөөрнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ талаар Цахим хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ "Манай улсын кибер аюулгүй байдал эмзэг байгааг нуухгүй. Иргэд олон хаягтаа нэг л нууц үгийг ашиглаж, цахим халдлагад өртсөөр байна. Эмнэлгүүд, банкууд иргэдийн их хэмжээний мэдээллийг авдаг. Төрийн байгууллагуудын дундаа хэрэглэдэг ХУР, ДАН системүүдийг шинэчилж байна.

Эрүүл мэндийн салбар их онцлогтой. Том системүүд ашигладаг. Иргэд И-Монголиагаас эрүүл мэндийн үзүүлэлтүүдээ хардаг болно. Энэ төслийг Дэлхийн банкны 19 сая ам.долларын санхүүжилтээр хөгжүүлж байна. Долдугаар сарын 1-нээс тоон гарын үсэг авах болгонд тухайн иргэний үндэсний цахим шуудан нээгдэнэ. Үндэсний цахим шуудан нь E-Mongolia платформ дээр суурилж хийгдэж байгаа бөгөөд энэхүү шуудан нь иргэдийг төрийн байгууллагатай шууд харьцах боломжоор хангана.

Иргэд төрийн байгууллагад хандахдаа заавал өргөдөл бичиж, эсвэл биеэр очих, 11-11 төв рүү заавал утасддаг байсан бол одоо и-мэйлээрээ шууд төрийн байгууллагатай харьцах боломжтой. Энэ нь эргээд санал хүсэлт гомдлынхоо хариуг цахимаар авах боломж үүсэж байгаа.

Европын улсууд төртэйгөө харьцдаг үндэсний и-мэйлүүдийн маш амжилттай жишээ бий. Нөгөө талаар иргэд гаднын платформ, и-мэйлүүдийг ашиглаж байгаа нь бага учраас үндэсний и-мэйл ашигласнаар тоон бичиг үсгийн чадвар, цахим боловсрол дээр хувь нэмэр оруулах байх гэсэн хүлээлттэй байна" гэлээ.

Хотын дарга Д.Сумъяабазар Хэмнэлтийн хуулийн дагуу дөрвөн орлогчоо ажлаас нь ЧӨЛӨӨЛНӨ
Хотын дарга Д.Сумъяабазар Хэмнэлтийн хуулийн дагуу дөрвөн орлогчоо ажлаас нь ЧӨЛӨӨЛНӨ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.