Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрээн хот эрчим хүчний нүүрсний задгай тээврийн экспортыг зөвшөөрлөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Эрээн хот эрчим хүчний нүүрсний задгай тээврийн экспортыг зөвшөөрлөө. Өнөөдөр Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх штабаас 2022 оны 5-р сарын 20-ны өдрөөс эхэлж, задгай вагоноор эрчим хүчний нүүрс импортлохыг зөвшөөрсөн мэдэгдэл гаргажээ.

Үүнээс өмнө 5-р сарын 13-нд Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх штабаас Хөх хотын Төмөр замын товчоо группт албан бичиг явуулж, эрчим хүчний нүүрсний импортыг задгай вагоноор тээвэрлэхийг зөвшөөрч байгааг мэдэгджээ. Уг албан бичигт,

“Цар тахлын нөлөөг бууруулах, нүүрс импортлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг багасгах зорилгоор Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх штабаас дараахь шийдвэрийг гаргаж байна. Энэхүү мэдэгдэл гарсан өдрөөс эхэлж, Эрээн хотын төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс импортлохыг зөвшөөрсөн болно” гэжээ.

Эх сурвалж: zsel.nmgcyy.com.cn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлалаар яригдсан ажлууд хэрэгжиж эхэллээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлалаар яригдсан ажлууд хэрэгжиж эхэллээ
 
ЗГ: Улс орны эрх ашгийн эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг тарааж байгаа цахим хаягуудыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн
ЗГ: Улс орны эрх ашгийн эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг тарааж байгаа цахим хаягуудыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.