Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлалаар яригдсан ажлууд хэрэгжиж эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчлал хийхдээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай албан ёсны уулзалт хийж хэд хэдэн асуудлыг тохиролцсон. Тухайлбал, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах тухай тохиролцсон юм. Энэ яриа ажил хэрэг болж өнөөдрөөс БНХАУ-ын Эрээн хот руу задгай тээврээр нүүрс тээвэрлэх боломжтой боллоо. Ингэснээр манай улсын нүүрсний экспорт нэмэгдэнэ. Удаан хугацаанд хил хаалттай байснаас гадна чингэлэг тээврээр нүүрс тээвэрлэснээс үүдэн нүүрсний экспорт саараад байсан юм.

Мөн Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр БНХАУ-ын талтай идэвхитэй хамтран ажиллахаар айлчлалын үеэр тохиролцсон. Энэ хүрээнд Ханги-Мандалын төмөр замын ажил эхэлж, энэ онд багтаж тус төмөр зам ашиглалтад орох юм. Ийнхүү Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүн гарч эхэллээ.

Авто тээврийн салбарт хэмжлийн нэгдмэл байдал хангагдаж байна
Авто тээврийн салбарт хэмжлийн нэгдмэл байдал хангагдаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд