Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Авто тээврийн салбарт хэмжлийн нэгдмэл байдал хангагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Авто тээврийн салбарт хэмжлийн нэгдмэл байдал хангагдаж байна. Тус үйлдвэрийн газраас “Автотээврийн салбарын чанарын дэд бүтцийг бэхжүүлэх” зорилтыг дэвшүүлж тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд автотээврийн салбарын хэмжлийн нэгдмэл байдлыг хангуулах “Хэмжил зүйн лаборатори”-ийг өөрийн бүтцэд байгуулсан явдал юм.

Автотээврийн салбарын хэмжээнд нийт 1200 орчим хэмжих хэрэгсэл төр, хувийн хэвшлийн байгууллагуудад /техникийн хяналтын үзлэгийн төвүүд, авто засварын газар/ ашиглагдаж байна.

Тээврийн хэрэгслээс хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн түвшин эдгээр хэмжих хэрэгслийн үнэн, бодит үр дүнгээр илэрхийлэгддэг.

Лаборатори нь үндэсний хэмжил зүйн хүрээлэн, БНХАУ-ын хэмжил зүйн хүрээлэн /NIM/ зэрэг бүс нутгийн хэмжил зүйн хүрээлэнгийн нэгж дамжуулалт бүхий 9 төрлийн эталон, хэмжих хэрэгсэлтэй бөгөөд 2022 онд нийт 138 хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга хийж гэрчилгээ олгоод байна.

Салбарын хэмжээнд хэмжлийн нэгдмэл байдал хангагдсанаар тээврийн хэрэгсэл эзэмшигч нийт иргэд, зорчигчийг буруу хэмжлийн сөрөг үр дагавраас хамгаалах, зам тээврийн ослын тоог бууруулах, тэглэхэд чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: АТҮТ

Л.Халтар: Дарханы замын нэгдүгээр багцын 37 км замын хучилтыг ирэх сарын 8-нд дуусгана
Л.Халтар: Дарханы замын нэгдүгээр багцын 37 км замын хучилтыг ирэх сарын 8-нд дуусгана
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.