Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар өчигдөр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд ажиллажээ. Энэ тухайгаа тэрбээр "Багц-2 дугаар хэсгийн эхний 27 км, Баянчандмань сумын төвийг дайрсан авто замын суурь асфальтбетон хучилтын ажлыг долоодугаар сарын 10 гэхэд гүйцэтгэж зорчих хэсгийг нээх чиглэл өглөө. Ингэснээр Торлогтын давааны түр замаар тээврийн хэрэгсэл зорчихгүй болно.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн багц 1-р хэсгийн 37.28 км авто замын асфальтбетон хучилтын ажил эхэллээ. Энэ жил харьцангуй эрт эхэлж байна.
Арж капитал ХХК-ийн гүйцэтгэл сайн байна. Энэ хэсгийн 37 км замын суурь асфальтбетон хучилтын ажлыг зургаадугаар сарын 8 гэхэд дуусгахаа гүйцэтгэгч компани хэллээ" гэжээ.