Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Номын баяр хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

31 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээ буюу Номын баяр нь УИХ-ын даргын ивээл дор "Илүү их уншъя" уриатайгаар Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү арга хэмжээ нь бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өвийг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн хүрээнд зохион байгуулж буй Номын баяр тавдугаар сарын 20-22-ны өдрүүдэд төв талбайд үргэлжлэх юм.

Ирэх долоо хоногт УИХ-аар ямар асуудлууд хэлэлцэх вэ
Ирэх долоо хоногт УИХ-аар ямар асуудлууд хэлэлцэх вэ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.