Соёлын сайд Ч.Номин “Тамгагүй төр” жүжгийн уран бүтээлчидтэй уулзах үеэрээ Монголд төдийгүй олон улсад ч Монгол үндэстний өв соёл, дахин давтагдашгүй байдлыг илтгэн харуулах бүтээл болсоныг онцлоод инноваци шингээсэн, эдийн засгийн үр өгөөж авч ирэх бүрэн боломжтой тул олон улсын зах зээлд гаргах талаар судалж үзнэ гэдгийг онцолсон. Тэгвэл тус жүжгийн найруулагчаар ажиллаж буй Б.Баатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Соёлын яамтайгаа хамтран соёлын бүтээлч үйлдвэрлэлийн жишиг болохуйц уран бүтээл хийх гэж зорьсон маань талаар болсонгүй ээ. Одоо бид дэлхийн тайз руу гарах гэж зорьж байна" гэв.
Соёлын яамтайгаа хамтран соёлын бүтээлч үйлдвэрлэлийн жишиг болохуйц уран бүтээл хийх гэж зорьсон маань талаар болсонгүй ээ! Одоо бид дэлхийн тайз руу гарах гэж зорьж байна... pic.twitter.com/A4BxFCuB4D
— BBaatar (@hero_bbaatar) May 16, 2022