Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УНТЭ-ийн эмч нар тархины том хэмжээтэй хавдар авах мэс заслыг анх удаа хийжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 12 секунд


Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн мэдрэлийн мэс заслын эмч С.Алтан-Очир ахлагчтай мэс заслын баг Тархины том хэмжээтэй хавдар авах мэс засал болон Тархины харвалтын үеийн гемикранио-эктоми хагалгааг анх удаа амжилттай хийжээ. 

Мэдрэлийн мэс заслын гемикраниэктомия хагалгааг гуравдугаар сарын 04-ны өдөр, тархины том хавдрыг нээлттэй аргаар авах мэс заслыг дөрөвдүгээр сарын 06-ны өдөр хийсэн байна.

Үйлчлүүлэгч 39 настай эрэгтэй гэнэт ухаан алдаж, сумын эмнэлэгт хоёр хоног хэвтэж эмчлүүлээд сайжрал авалгүй хүндэрч, комд орсон тул амь насны заалтаар нэн яаралтай тархины баруун гемикраниоэктоми хагалгаанд орсон. Маргаашнаас нь биеийн байдал сайжирч, ухаан орсон. Мэс засал эмчилгээнээс хойш 21 хоногийн дараагаас таягтай босч явдаг болжээ.

Мөн үйлчлүүлэгч 32 настай эмэгтэй Цээж, баруун гар хөл үе үе мэдээ алдах болсон тул 2020 оны 03 сарын 26-д эмнэлэгт хандсан. Энэ нь зөвхөн мэс заслаар эмчлэгддэг өвчин бөгөөд хугацаа алдах нь тархины үйл ажиллагааны эргэшгүй өөрчлөлтөнд хүргэх эрсдэлтэй учир УНТЭ-т нээлттэй мэс засал хийж тархины зүүн зулайн дэлбэнд 7*5 см хэмжээтэй хавдрыг бүрэн авч хавдарт идэгдсэн тархины хальсыг нөхсөн ба мэс заслын хүндрэлгүй, үйлчлүүлэгчийн биеийн байдал сайжирч эхэлсэн байна.

УНТЭ-т эдгээр хагалгаануудыг хийснээр мэдрэлийн мэс засал шаардлагатай үйлчлүүлэгчдэд цаг алдалгүй яаралтайгаар эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх, арга хэмжээ авах боломжтой болж байна.

Мэс заслын багт Мэдрэлийн эмнэлзүйн төвийн мэдрэлийн мэс заслын эмч С.Алтан-Очир, Д.Энхболд, М.Золбоо, анестезиологи эмч Ц.Тунгалаг, мэс заслын сувилагч Б.Отгончимэг, Д.Бум-Эрдэнэ, анестезиологи сувилагч Л.Цэцэглэн, резидент эмч Г.Баттулга, үйлчлэгч н.Отгонсүрэн нар багтжээ. 

Эх сурвалж: УНТЭ

МУИС-ийн оюутан А.Ариундэлгэр Web of Science-д бүртгэлтэй сэтгүүлд өгүүллээ хэвлүүлжээ
МУИС-ийн оюутан А.Ариундэлгэр Web of Science-д бүртгэлтэй сэтгүүлд өгүүллээ хэвлүүлжээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.