Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гишүүдийн түдгэлзүүлэх асуудлыг маргааш Халдашгүй байдлын дэд хороо, байнгын хороо, чуулганаар хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй. Учир нь гишүүд яллагдагчаар татсан тогтоолтойгоо бүрэн танилцаагүй, тус хорооны ирц бүрэн бус, хуулийн байгууллагуудаас нэмэлт материал авна гэх шалтгаанаар шийдвэрээ гаргаж чадаагүй юм. Улмаар тус хороог өнөөдөр хуралдахгүй гэж эх сурвалж мэдээлж байна.

Тэгвэл гишүүдийн түдгэлзүүлэх асуудлыг маргааш /2022.04.29/ халдашгүй байдлын дэд хороо, байнгын хороо, чуулганаар эцэслэн авч хэлэлцэхээр болжээ. Учир нь хуулийн хугацаа ирэх даваа гаригийн 14.00 цагийн орчим дуусах тул маргааш бүх асуудлыг багтаж хэлэлцэхээр болоод байна.

Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр ХУРАЛДАХГҮЙ бололтой
Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр ХУРАЛДАХГҮЙ бололтой
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.