Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гишүүдийн асуудлыг хэлэлцэх чухал үед МАН-ын генсек Д.Амарбаясгалан эзгүй, ГАДААДАД байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 11 секунд

Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн. Үүний гурав нь МАН-ын гишүүн бол нэг нь АН-ынх юм. Гишүүдийн нэрийг оруулж ирсэн нь хэдийгээр хуулийн дагуу оруулж ирж байгаа ч эрх баригч намын шийдвэр бодлого байгаа гэж улстөрийн хүрээнийхэн таамаглаж буй.

Тэгвэл УИХ-ын гишүүдийг түдгэлзүүлэх үү, эс түдгэлзүүлэх үү гэдэг чухал үед МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан эзгүй, гадаадад байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Тодруулбал, түүнийг БНСУ-д байгаа гэх мэдээлэл байна.

Энэ чухал үед намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар нэлээд үүрэгтэй оролцоно. Гишүүдээ авч үлдэх эсэх чухал шийдвэрийг гаргана. Гэтэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан эзгүй байгаа нь ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна гэж улстөрийн хүрээнийхэн ярьж байна.

Г.Лхагвадорж

Ч.Отгочулуу: Төсвийн тодотголд Хэнтий аймагт очих төсөв бусад аймгийнхаас 2-3 дахин их байна
Ч.Отгочулуу: Төсвийн тодотголд Хэнтий аймагт очих төсөв бусад аймгийнхаас 2-3 дахин их байна
 
А.Ишдоржид 12.1 жилийн ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасжээ
А.Ишдоржид 12.1 жилийн ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.