Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Саранчимэг: Электрон тамхинд онцгой албан тавих асуудлыг яаралтай оруулж ирэх шаардлагатай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Электрон тамхины хор уршигтай хэрхэн тэмцэх асуудлыг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хөндлөө. Тэрбээр "Электрон тамхины асуудалд УИХ-ын гишүүд их ач холбогдол өгч байгаа. Учир нь электрон тамхи хүүхдүүдийг маш их хордуулж байгаа. Ялангуяа сургуулийн орчинд, ер нь хаа сайгүй электрон тамхийг хэрэглэж байна. Дэлхий нийт электрон тамхины хор уршгийг зарлаад хориглож байна. Тэгэхээр манайх хориглож чадахгүй юмаа гэхэд онцгой татвар тавих тал дээр анхаарч ажиллах шаардлагатай. Хуулийн төслөө яаралтай оруулж ирэх шаардлагатай байна" гэв.

Гэтэл гадуур янжуур тамхи 70 хувь, электрон тамхи 5 хувь хордуулна гэсэн сурталчилгаа маягаар самбар тавьчихсан байна. Электрон тамхи ч ялгаагүй хүүхэд багачуудыг хордуулж байна" гэлээ.

Сангийн яамны дэд сайд С.Мөнгөнчимэг "Электрон тамхинд онцгой албан татварыг ногдуулах хуулийн төслийг бэлэн болгосон. Үүнийг төсвийн тодотголоос тусдаа бие даасан байдлаар оруулж ирнэ. Ойрын үед өргөн барина" гэлээ.

Ц.Сандаг-Очир: Засгийн газар ТӨК-ийн ажилчдын урамшууллыг олгох асуудлыг хасах саналтай байна
Ц.Сандаг-Очир: Засгийн газар ТӨК-ийн ажилчдын урамшууллыг олгох асуудлыг хасах саналтай байна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.