Бурхан багшийн Их дүйчин өдрийг ирэх зургаадугаар сарын 14-нд тэмдэглэхээр болжээ. Энэ талаар Гандантэгчэнлин хийдийн удирдлагууд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Бакула Ринбүүчи сангийн тэргүүн Ц.Ширмэнбаатар "Бид дотоод сэтгэлдээ энэрэл нигүүслийг хөгжөөхийг зорьсон. Эл өдрийг баяр цэнгэл гэж андууралгүй дотоод сэтгэлээ ариусгах өдөр тохионо гэж ойлгох хэрэгтэй" гэв.
Олон улсын Буддист нийгэмлэгийн тэргүүн Л.Дагвасүрэн "Энэрэл хайрыг түгээе гэх уриатай болно. Төв талбайд энэрэн нигүүлслийг уриалсан бясалгалын флашмоб зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Үүнд 3 мянга орчим хүн оролцоно хэмээн тооцож байна. Дараагаар Гандантэгчэнлин хийд рүү чиглэлтэй хүндэтгэлийн парад явна.Манай улсад 2013 оноос хойш энэхүү парадыг тогтмол зохион байгуулагдаж байгаа. Бүх нийтийн амралтын өдөр учраас оролцохыг хүссэн иргэд олбог, үндэснийхээ хувцастай ирж оролцох боломжтой. Сүхбаатарын талбайд 09:00-11:00 цагийн хооронд ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно. Бясалгалын флашмоб, хүндэтгэлийн парад нь цаашдаа аялал жуулчлалын фестивал болох онцлогтой" гэв.