"Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандахт дээрэмдүүлж эд хөрөнгөөрөө хохирсон гэх иргэн Э.Энхзориг өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн. Түүний гомдлыг цагдаа хяналтын байгууллага шийдвэрлэж өгөхгүй байгаа учир тэрбээр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хүсэлт гаргаад байгаа.
Эргэн сануулахад "Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандах иргэн Э.Энхзоригийн Баруун дөрвөн замд байрлалтай GEM palace оффисийн 17 давхарт үйл ажиллагаагаа явуулж байсан лоунжийг хууль бусаар хааж, улмаар их хэмжээний хохиролд оруулсан гэх мэдээллийг иргэн Э.Энхзориг өгсөн.
Тэгвэл өнөөдөр иргэн Э.Энхзориг өөрийн цахим хуудсандаа "Ганцаараа Админ эрхтэй байсан лоунжийн пэйжээс минь шууд хасаад намайг БАН хийчихлээ. Ямар аймаар юмбээ. Ер нь төрөл бүрээр оролдоод эхэллээ. Янз бүрийн дуудлага ч ирж байна. Хуулийн дээр суусан бүлэглэл" гэжээ.