Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон Засгийн газрын хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан "ирээдүйн сангийн мөнгө төрийн санд байгаа. Төрийн дансанд 5 их наяд гаруй төгрөг байна. Түүний 1,3 их наяд нь Ирээдүйн өв сангийн мөнгө байгаа юм. Сангаас хүүхдийн мөнгө олгох нь зөв гэж Засгийн газар үзсэн" талаар ярьж байсан.
Тэгвэл ирээдүйн өв сангийн талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар " Ирээдүйн Өв сангийн мөнгө хаачив. Үүнийг асуусан хүн байна уу. Их наяд их наядаар хуримтлуулсан мөнгө хаана хэний халаасаар ороод чив чимээгүй болчхов оо. Үүний араас дуугардаг хүмүүс байна уу. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй хаачив аа. Их хуралд дахь сөрөг хүчин байна уу" хэмээн жиргэжээ.
Ташрамд ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд тус санд жилд төсвийн ерөнхийлөн захирагч нийт 1,461,737.7 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, төсвийн ерөнхийлөн захирагч нийт 1,461,737.7 сая төгрөгийн төсөв зарцуулахаар тусгасан.