Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Д.Эрдэнэбилэг гэмт хэрэг үйлдэж болзошгүй баримт илэрсэн учир цагдан хорих санал гаргасан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 36 секунд

Энэ сарын 19-ний өдөр буюу өчигдөр АТГ-аас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгээс байцаалт авсан талаар мэдээлсэн. Тодруулбал, түүнийг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан тайлбар, мэдүүлэг авсан байдаг.

Тэгвэл өнөөдөр АТГ-аас Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хүсэлтээ Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн юм. Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодрууллаа.

-АТГ-аас Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хүсэлтээ хүргүүлжээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж байгаа. Түүнд холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3-т заасан гэмт хэрэгт үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт илэрсэн учир түүнийг цагдан хорих саналаа мөрдөн байгууллагаас прокурорын байгууллагад хүргүүлсэн.

-Өчигдөр Д.Эрдэнэбилэгээс тайлбар авах үеэрээ ХХБ-ны төв оффист нэгжлэг хийсэн гэж байгаа. Илэрсэн ямар нэг зөрчил бий юу?

-Прокурорын зөвшөөрлийг үндэслэн мөрдөгчид тодорхой обьектуудад нэгжлэг хийх, мөрдөн шалгах ажиллагааг хийсэн. Яг хаана хийгдсэн эсэхээр нь мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа.

Х.Нямбаатар: Цагаандэл боомтоос Жанжин баг хүртэл онгоцоор явсан нь ҮНЭН
Х.Нямбаатар: Цагаандэл боомтоос Жанжин баг хүртэл онгоцоор явсан нь ҮНЭН
 
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.