Өнөөдөр дараах байнгын хороод хуралдана. Тодруулбал,
10.00 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаан,
Хэлэлцэх асуудал
12.00 цагаас Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны хуралдаан,
Хэлэлцэх асуудал:
· Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонсох
14.00 цагаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан,
Хэлэлцэх асуудал:
· Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 4 гишүүн 2020.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх
15.00 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:
Хэлэлцэх асуудал:
· Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох
· Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 01 дүгээр тогтоолын биелэлтийн явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ус ашиглалт болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж батлах тухай/
16.00 цагаас Түр хорооны хуралдаан /Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн/:
Хэлэлцэх асуудал:
· Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбогдуулж, Нийслэл Улаанбаатар хотод LRT буюу тулгуурт хөнгөн галт тэрэг тавих төслийн талаарх мэдээлэл сонсох юм.