Улсын харцага Н.Золбоо АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнийн үйлдэлд бухимдаж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр "Төрийн наадмын дэвжээнд 9 жил барилдахдаа хүнд бууж өгч явсанаа санахгүй юм. Улс, аймгийн наадамд барилдсан барилдаанууд минь гэрчлэх байх. Ах нь дэмжинэ гээд л 2018 оны хавар өөрөө яриад эхэлсэн. Өөрөөрөө барилдаад цол авчихвал 3 өрөө байр, машин өгнө гэж амалсан. Цолоо аваад амалсан шагналаа өг гэж би нэхээгүй. Өөрөө машин өгсөн баярлаад л авсан.
Хүнд юм өгөөд өөр шиг чинь араас нь ингэж байдаг хүн харсангүй. Шаардлагатай бол машиныг чинь авсан шигээ буцаагаад аваачаад өгье гэж хэлсэндээ уул нь. Машин өгөөд намайг яаж ч болно гэж бодсон бол та том андуурч. Олон удаагийн доромжлолыг чинь тэвчсэн шүү" хэмээсэн байдаг.
Тэгвэл уг бэлэглэсэн машиныг нь буцаан өгчээ. Ингэхдээ хадаг, сүүтэй буцаан өгсөн бөгөөд энэ тухайгаа "Авсан бол өгдөг жамтай. Хадаг сүүгээ бариад машинаа буцаагаад өглөө. Миний өчүүхэн ч гэсэн амжилтыг үнэлж шагнаж урамшуулсан таньд баярлалаа. Цаашдынх нь ажилд амжилт хүсье. Одоо урагшаа хараад явцгаая адилхан эр улс" хэмээжээ.