Монгол Улсад импортлох зөвшөөрөлгүй, лабораторийн шинжилгээнд хамрагдаагүй хүнсний бүтээгдэхүүнийг хууль бусаар хилээр оруулах гэж байсныг гаалийн байгууллагаас илрүүлжээ. Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Гашуунсухайт боомтоор 15 нэр төрлийн 9,1 тонн хүнсний бүтээгдэхүүнийг нүүрсний автомашинаар тээвэрлэн улсын хилээр хууль бусаар оруулах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн бөгөөд одоогоор шалгалтын ажиллагаа хийж байгаа аж.
Ташрамд дурьдахад, мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрөгч гуравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө БНХАУ-аас их хэмжээний муудсан тахианы махыг зориулалтын бус тээврийн хэрэгслээр, барилгын материал дунд тээвэрлэн оруулсаныг илрүүлсэн талаар мэдээлж байсан билээ.