Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: 600 сая ам.долларын валютын нөөц сарын дотор Монголбанканд орж ирэх боломжтой

Огноо
Унших
2 минут 37 секунд

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцалж байгаатай холбогдуулсан Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийсэн Энэ үеэр зарим цагийн үеийн асуудлаар мөн мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нүүрсний гэрээнүүд бүгд доллароор хийгдэж байгаа. Өмнө нь нүүрсээ аман дээрээс нь зардаг байсан бол цаашид шинээр хийгдэх гэрээнүүд бүгд хил нөхцөл болон доллароор хийгдэнэ.

Засгийн газрын хуралдаанд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг захирлын өгсөн мэдээллээр "Чалко" компанийн урьдчилгаа орж ирж байгаа гэсэн. Нийт 280 сая ам.доллар орж ирэх ёстойгоос эхний ээлжид 129 сая ам.доллар орж ирсэн. Үүнээс нэг ч цент дутаалгүй Монголбанканд тушаасан.

Мөн ойрын хугацаанд төрийн өмчийн Эрдэнэс Тавантолгой компани долларынхаа бүх орлогыг буюу 1 цент ч гадагшаа зарахгүй. Бүгдийг нь Монголбанканд зарж байгаа. Ойрын хугацаанд Эрдэнэт үйлдвэрээс 130-аад сая ам.долларын урьдчилгаа орж ирнэ. Төв банканд бүгд тушаагдана.

Нэг сайн мэдээ байгаа нь бид Оюутолгой компанитай хэлцэл хийж байгаа. Ялангуяа алтны орцыг салгасан хэдий ч тэрхүү алтаа Монголбанканд зараач гэдэг санал тавьсан. Энэ дээр Оюутолгой нааштай хандаж байгаа. Энэ жил 280-аад сая ам.долларын алт салгаж байгаа юм байна. Тэр бүгдийг төв банканд худалдах асуудлыг Монгол дахь компанийнхаа удирдлагын түвшинд нааштай авч үзэж байгаа. Ингэж чадвал 280 орчим сач ам.доллар орж ирнэ.

Мөн төв банкны эх үүсвэрийн нэмэгдүүлэх баталгаажаагүй хэд хэдэн эх үүсвэр байгаа. Төв банкны богино хугацааны валютын нөөцийн дутагдлыг хэвийн байдалд хүргэхийн тулд төв банканд тусалж ажиллаж байгаа.

Нийт 600-гаад сая ам.долларын валютын нөөц ойрын нэг сарын хугацаанд шууд төв банканд орж ирэх боломж байна. Дор хаяж тэрбум долларын орох урсгал төв банкны валютын нөөц дээр нэмэгдэх юм бол хүндрэлээс гарах бүрэн боломжтой. Одоо үүсэж буй богино хугацааны долларын эрэлт нь валютын нөөц дээр сөрөг дарамт авчирч байгаа" гэлээ.

Тендерийн тухай хуулиар МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа
Тендерийн тухай хуулиар МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа
 
ИРЦ: 32 гишүүн ГАДААД ТОМИЛОЛТТОЙ байгаа бол Ерөнхий сайд чөлөө авч, Л.Гантөмөр, Н.Номтойбаяр нар ЭМНЭЛГИЙН ЧӨЛӨӨ авчээ
ИРЦ: 32 гишүүн ГАДААД ТОМИЛОЛТТОЙ байгаа бол Ерөнхий сайд чөлөө авч, Л.Гантөмөр, Н.Номтойбаяр нар ЭМНЭЛГИЙН ЧӨЛӨӨ авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.