Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тээврийн хэмжээ өсөхөд саад болж байгаа асуудлыг хөрш орнуудтайгаа ярьж шийдэхээр тохиролцов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

“Улаанбаатар төмөр зам” ХНН улс орны эдийн засгийн өсөлтийг хангахын тулд экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна.

Энэ зорилгоор өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийг тасалдалгүй шуурхай тээвэрлэхийн тулд өөрийн тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг өсгөх шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж иржээ. Гэсэн хэдий ч хөрш төмөр замуудын хилийн өртөөдийн хүчин чадлыг өсгөж, галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхгүй бол экспортын болон дамжин өнгөрөх ачаа хилийн өртөөд дээр бөөгнөрч саатах тохиолдол нэмэгдэх юм.

Энэ асуудлыг “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, “Хөх хотын төмөр замын групп” компанийн ТУЗ-ийн дарга Дай Хун болон “Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхий захирал О.В.Белозёров нартай ярилцаж, эдгээр төмөр замуудын хилийн өртөөдийг шинэчилж өргөтгөх асуудлаар тохиролцжээ.

Хятадын тал Эрээн өртөө болон Эрээн-Жинин өртөө хоорондын замын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх тодорхой ажлуудыг хийхээ мэдэгдэж, уг ажил эхэлсэн бол Оросын тал хилийн Наушки өртөө болон Наушки-Улаан-Үүд өртөө хоорондын замын өргөтгөл шинэчлэлтийг энэ онд хийхээ мэдэгджээ. Хөрш төмөр замуудын эдгээр өртөөдийн хүчин чадал нэмэгдсэнээр экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэж, манай улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх болно.

Эх сурвалж: УБТЗ

ЭМЯ: 40 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй
ЭМЯ: 40 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй
 
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.