Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Наранбаатар: Намайг хөдөө ажиллаж байгаа учир эхнэр санаа зовсон байж магадгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

"Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-ийн захирлаар эдийн засагч Л.Наранбаатарыг томилоод буй. Харин тэрбээр өнөөдөр цахим хуудаснаа "Өглөө куртикнээсээ байршил, маршрут тогтоогч оллоо. Цүнх, түлхүүр, нохой муур, хүүхэд зэргийг хайж олох зориулалттай эд гэнээ. Болхи тагнуул гэдэг нь тодорхой боллоо" хэмээн бичлэг оруулсан юм.

Тэгвэл энэ талаар түүнээс утсаар тодруулахад "Энэ нээх сүртэй зүйл биш дээ. Ямар мэргэжлийн тагнуулч нь тийм том зүйл хийх вэ дээ. Тиймээс хуулийн байгууллагад хандахгүй. Намайг хөдөө ажиллаж байгаа учир эхнэр санаа зовсон байж магадгүй.

Эхнэртэйгээ холбогдож амжаагүй байна. Санаа зоволтгүй дээ та бүхэн. Баярлалаа" хэмээлээ.

Үнэрч нохойг байгаль хамгаалахад  ашиглах туршилт эхлүүлжээ
Үнэрч нохойг байгаль хамгаалахад  ашиглах туршилт эхлүүлжээ
 
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 950 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх асуудлыг даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 950 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх асуудлыг даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.