Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Усан парк барих захирамжийг Захиргааны шүүхээс хүчингүй болгосон тул орон сууц баригдаж байгаа“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд
Гэрэл зургийг FB-ээс

Энхтайваны гүүрний зүүн талд, Дунд гол урсдаг хэсгийн 11.8 га газарт “Азид хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн”-г барина гэх мэдээлэл 2016 онд цацагдаж байв. Гэвч цогцолборын ажлыг өдгөө 25 давхар орон сууцны хороолол барих ажил болгон хувиргасан талаар хэвлэлүүд мэдээлж байна.

Тэгвэл энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэл өглөө. Тэрбээр "Анх 2008.9.17-нд орон сууцны зориулалтаар олгогдож байжээ. Тус газрын эзэмших эрхийг 2020.9.30-ны захирамжаар цуцалж, ногоон байгууламж болгох шийдвэр гарсан. Гэвч захиргааны хэргийн шүүхийн 2021.9.30-ны өдрийн шийдвэрээр НЗД-ын захирамжийг хүчингүй болгож газрын эрхийг сэргээх шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй учир 2022.01.11-ний захирамжаар тухай газарт худалдаа, нийтийн үйлчилгээ, төв цогцолбор, орон сууц, сургууль, цэцэрлэгийн зориулалтаар эзэмшүүлэх захирамж гарсан" хэмээжээ.

НӨАТ: Өнгөрсөн онд 363 мянган иргэн 16 тэрбум төгрөгийн урамшууллыг авчээ
НӨАТ: Өнгөрсөн онд 363 мянган иргэн 16 тэрбум төгрөгийн урамшууллыг авчээ
 
Р.Эрдэнэбүрэн: Би түгжрэлийн сайд биш. 20 минутын хот үндэсний хороог удирдаж байгаа учраас түгжрэлийн сайд гэж яриад байна
Р.Эрдэнэбүрэн: Би түгжрэлийн сайд биш. 20 минутын хот үндэсний хороог удирдаж байгаа учраас түгжрэлийн сайд гэж яриад байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.