Хөгжлийн банкны ТУЗ-н хараат бус гишүүн Ү.Амарбат Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн талаар өнөөдөр /2022.04.06/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтийн байдалд дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт дөнгөж л 150 тэрбум болж байгаа. Энэ бол маш хангалтгүй үзүүлэлт. Бид ядахдаа 2.2 их наядыг төлүүлэх ёстой. Үүнийхээ 10 хувьд ч хүрээгүй байгаа. Харин зээлтэй компаниуд АТГ-д хөрөнгө санал болгож байгаа юм билээ. Хөрөнгийг Хөгжлийн банк үнэлж авч болохгүй. Манай улсад хөрөнгө үнэлж авахаараа улсын хөрөнгө үнэгүйдэж, хувийн хөрөнгийг авахад үнэтэй болж ирдэг. Тиймээс хийсвэр үнэлгээгээр авч болохгүй. Дуудлага худалдаа зохион байгуулж зарсан үнээр нь тооцох ёстой" гэлээ.
“Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт 10 хувьдаа ч хүрээгүй байгаа“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.