Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Өнөрбаяр: Ц.Элбэгдорж, М.Энхсайхан тэргүүтэй хүмүүсийг яллах схем зурж байсан хүний гэрээс буу гараад ирлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 4 секунд

ТЕГ-ын мэдээлэлтэй холбогдуулан АН-аас мэдээлэл хийлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Манай намын лидерүүдтэй холбоотой мэдээллийг ТЕГ-аас өгсөн учир бид байр сууриа илэрхийлэх ёстой. ТЕГ-ын баривчилсан оцгонодог нөхөр болох Б.Баасанцогт нь гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татсан, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, Эдийн засгийг аюулгүй байдлыг хангах гэж явсан улстөрчдийг шоронд хийх, Монголын төлөө зүтгэж ирсэн улстөрчдийг шоронд хийх схемийг зураад тухайн үеийн Монголын төрийн тамгыг атгаж явсан хүмүүстэй холбогддог нь нотлогдсон. Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оцгонодог нөхрийн схем гараад ирлээ гэж ярьж байсан.

Тэр дотор С.Баяр, С.Баярцогт, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Да.Ганболд зэрэг хүмүүсийг яллахтай холбоотой схемүүд гарч ирж байсан. Э.Бат-Үүл баатарын шүүх хурлын процесс ч байсан. Гэтэл дахиад тэр нөхрийн гэрээс буу шийдэм гэж ирнэ гэдэг юу гэсэн үг вэ. Монгол төрийн тагнуулын байгууллага худал мэдээлэл өгөхгүй байх.

Эндээс гадны гар хөл, нөлөөлөл, Монголыг хүчгүй болгох, Монголчуудыг хооронд нь алалцуулах бодлого явж байгаа гэж хардаж байна.

Дээрх хүмүүсийг хорьж дийлэхгүй болохоор нь хөнөөх гэж байгаа юм байна л даа. Тэгээд эрх баригч нам алчихлаа гээд орон зайн дээр нь дарангуйлагч төрөх гэж байна. Цагдаа хуулийн байгууллагууд дээрх хүмүүсийг хамгаалалтад авах шаардлагатай байна.

Монгол Улсын тусгаар тогтнол чанга байх ёстой. Жоомоо алах гэж байгаад гэрээ шатаав гэдэг шиг Монголчууд хоорондоо алалцаж байгаад гадны тоглоомын улс болов" гэлээ.

ШУУД: ТЕГ-ын мэдэгдэлтэй холбоотойгоор АН-аас мэдээлэл хийж байна
ШУУД: ТЕГ-ын мэдэгдэлтэй холбоотойгоор АН-аас мэдээлэл хийж байна
 
ИРЦ: 32 гишүүн ГАДААД ТОМИЛОЛТТОЙ байгаа бол Ерөнхий сайд чөлөө авч, Л.Гантөмөр, Н.Номтойбаяр нар ЭМНЭЛГИЙН ЧӨЛӨӨ авчээ
ИРЦ: 32 гишүүн ГАДААД ТОМИЛОЛТТОЙ байгаа бол Ерөнхий сайд чөлөө авч, Л.Гантөмөр, Н.Номтойбаяр нар ЭМНЭЛГИЙН ЧӨЛӨӨ авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.