Өнгөрсөн сарын 25-аас 31-ний өдрүүдэд авто замаар 2.711 чингэлэг, төмөр замаар 700 чингэлэг нийт оны эхнээс 2,521.3 мянган тонн нүүрс экспортод гаргажээ.
Мөн хугацаанд авто замаар 248 чингэлэг, төмөр замаар 108 чингэлэг буюу оны эхнээс 334.8 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 5.8 хувийн өсөлттэй байна. Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 16, төмөр замаар 799 чингэлэг буюу оны эхнээс нийт 616.1 мян.тн-ыг экспортолсон байна.
Харин Төв банк оны эхнээс гуравдугаар сарын 31-ний байдлаар 3,439.0 кг алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 529 мянган тонн буюу 18.2 хувиар өссөн үзүүлэлт болж байна.