Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Саранчимэг гишүүний нөхөр Б.Мөнхбаатарын “ДАРГА ТАВИЛАН“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 30 секунд

Танил талтай, май гээд өгчих хэдэн "цаастай" хэн бүхэн төрийн албанд ямар ч цензургүйгээр хөл тавьж байгаад харамсах хүн олон. Иймдээ ч төрийн албаны ёс зүй, эрэмбэ дараа, дэг жаягийг зөрчсөн байж болзошгүй хууль бус томилгоонууд өнөөдрийг хүртэл хийгдсээр байгаа талаарх мэдээлэл тасардаггүй. Тэр байтугай, олон нийтийг төрд төлөөлж суугаа эрхмүүд хүртэл төрийн албыг "тайван" орхихгүй нь. Учир нь, өөрийн хамаарал бүхий этгээдээ аль нэг газрын дарга, цэргийн суудалд чимээгүй гэгч нь томилуулдаг тогтолцоо харагдах болов.

Үүний нэг нь УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр Д.Мөнхбаатар. Өнгөрсөн хугацаанд түүний томилогдож очсон газар бүрийн томилгоо хэл ам, шүүмжлэлийг ихээр дагуулсаар ирсэн гэхэд хилсдэхгүй. Хамгийн сүүлд л гэхэд, тэрбээр өнгөрөгч оны аравдугаар сарын 1-нд "Монголын Төмөр зам" төрийн өмчит хувьцаат компанийн Бизнес, хөгжил эрхэлсэн дэд захирлаар томилогджээ. Үнэн хэрэгтээ, холбооны инженер мэргэжилтэй түүний хувьд Монголын төмөр зам гэх байгууллага мэргэшиж ажиллах чиглэл нь мөн эсэх ч эргэлзээтэй. Тэгвэл эрхэм гишүүний нөхөр төрийн өмчит компани, байгууллага бүрийн хаалгыг татаж, тэр байтугай удирдлагын түвшний суудлыг сэлгээд явах нь хэр ёс зүйд нийцсэн асуудал вэ. Эргэн сануулъя. Д.Мөнхбаатарын хэл ам дагуулсан, хэд хэдэн томилгоог.

2016 оны сонгуулиар Б.Саранчимэг нь УИХ-ын сонгуулийн 51-р тойргоос сонгогдсон. Түүнийг гишүүн болсны дараахан түүний нөхөр Д.Мөнхбаатар "Буянт Ухаа" олон улсын нисэх буудлын захирлаар томилогдсон. Тухайн үед Д.Мөнхбаатарыг мэргэжлийн бус гэхчлэн нэлээн хэл ам гарч байлаа. Нисэхийн ажилчид ч түүний талаар сайн амгүй үлдэцгээсэн байдаг. Ингэхдээ эрхэм гишүүний нөхрийг ажлын чадвар гологдсон тул ИНЕГ-аас шийдвэр гаргаж ажлаас нь чөлөөлсөн гэлцдэг. Гэтэл Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтад орж нийт баг бүрэлдэхүүн нь хоёр хуваагдсан. Энэ үеэр Д.Мөнхбаатар нисэхийн салбарт эргэн очиж, Аэродроны даргаар томилогдсон байдаг. Мэргэжил, ур чадвараараа төрд үнэлэгдэж, дарга цэргийн суудалд заларч яваа бол үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ мэдлэг, чадвартай олон залуус төрдөө зүтгэе, үнэлүүлье гэхэд нь халгаадаггүй хэр нөлөө бүхий улс төрчийн гэр бүлийн хүн өнгөрсөн хэдхэн жилийн хугацаанд төрийн өмчит хэд хэдэн компанийн удирдлагын түвшинд томилогдсоор яваад гайхахаас өөр аргагүй. Энэ мэт томилгоонд хяналт тавих цаг ч болсон баймаар.

Ташрамд дурьдахад, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг болон түүний нөхөр Д.Мөнхбаатар нар Шинэзууны улаанбаатар эрдэм шинжилгээний төв гэх нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын таван хувьцаа эзэмшигчдийн дунд багтдаг. Тус байгууллага нь нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд туслах, эрүүл мэнд боловсролыг нь дээшлүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болон нийслэлийн иргэдийн амьдралыг сайжруулахад туслах, амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх талаар судалгаа хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Өмнө хэлсэнчлэн, төрийн албанд ёс зүй гэх зүйл хамгийн чухал мөрдөгдөх ёстой. Гэвч өнөөдөр Б.Саранчимэг гишүүний нөхөр Д.Мөнхбаатарт төрийн албаны томилгоонууд хонжвор мэт олдож байгаад ямар нэгэн эрх ашгийн зөрчил, нөлөөлөл бий юу. Гишүүн эхнэрийн дэмжлэг бий юу гэдэг асуулт ч урган гарч ирнэ. Хэл ам дагуулсан томилгоо бүрээсээ "туршлага"-ыг хуримтлуулж яваа түүний дараагийн хонжвор нь "Монголын төмөр зам" ТӨХК болчихов уу хэмээн хардах хүмүүс олон байна.

Н.Сугар: Хөнгөн галт тэрэг Буянт-Ухаагаас Зүүн 4 зам хүртэл 40 минут зарцуулна
Н.Сугар: Хөнгөн галт тэрэг Буянт-Ухаагаас Зүүн 4 зам хүртэл 40 минут зарцуулна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.