Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг “архидан согтуурч жолоочоо зодсон” гэх мэдээллийг түүнд “зодуулсан гэх” жолооч нь өөрөө огт үндэслэлгүй мэдээлэл хэмээн няцаажээ.
Тэрээр хэлэхдээ ийм зүйл болоогүй бөгөөд цагдаагаас дуудаж миний биед үзлэг хийж, мэдүүлэг авсан гэв. Дээрх мэдээллийг шалгуулахаар Ерөнхий шүүгч цагдаагийн байгууллагад хандаад байгаа аж.