Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН: Ж.Батсуурь нэрээ татсан ч санал хураалт хэвийн явагдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

АН-ын дотоод сонгуулийнн хорооноос Намын даргын сонгуультай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал "Маргааш буюу дөрөвдүгээр сарын 3-ны өдөр 09.00-20.00 цагийн хооронд 21 аймаг, 330 сум, 9 дүүрэгт санал авна.

Ж.Батсуурь нэр дэвшигчийн хувьд өчигдөр АН-ын дотоод сонгуулийг хойшлуулах хүсэлт гаргасан. Энэ дагуу АН-ын улс төрийн зөвлөлд хандсан. Улс төрийн зөвлөлөөс аливаа намын сонгууль нь намын их хуралтайгаа уялддаг. 4 сарын 7-нд болох намын Их хурлаар намын даргыг ёсчлон батлах асуудал орсон учир улс төрийн зөвлөл хэлэлцэх асуудлаа эцэслэн баталсан учир дээрх асуудал хэвийн явагдана гэж үзсэн. Тиймээс АН-ын даргын сунгаанд нэр дэвшигч Ж.Батсуурь нэрээ татсан.

Санал хураалт явуулахад Ж.Батсуурь нэр дэвшигчийн нэрийг хасах боломжгүй учир маргаашийн санал хураалт хоёр нэр дэвшигчийн нэртэйгээр хэвийн явагдана".

ФОТО: Дэлхийн шилдгүүд эх орондоо циркийн үзүүлбэр үзүүллээ
ФОТО: Дэлхийн шилдгүүд эх орондоо циркийн үзүүлбэр үзүүллээ
 
Гэгээн Ширээт улсын Төрийн тэргүүн Пап Францисыг оршуулах ёслол бямба гарагт болно
Гэгээн Ширээт улсын Төрийн тэргүүн Пап Францисыг оршуулах ёслол бямба гарагт болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.