Хөгжлийн банкны зээлийн асуудлаар нээлттэй сонсгол хийж байна. Энэ үеэр Хөгжлийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар "Орон сууцны найман зээл байгаа. Барилгаа барихын тулд газрын төлбөртөө бартерт өгсөн тохиолдолд ч бий. Тиймээс иргэдийг хохироохгүйн үүднээс бид орон сууцны мэдээллийг нээлттэй зарлаж байгаа.
Жишээ нь, “Бэрэн” группийн "Хангай" хотхоны зургаан блок байшин бий. Хөгжлийн банкны барьцаанд байгаа хэрнээ хоёр блок нь зарагдчихсан байгаа. Иргэд хохирох эрсдэл үүссэн. Иргэд 100 хувь төлбөрөө төлсөн ч гэрчилгээ гарахгүй. Барьцаанд байгаа шүү. Тиймээс иргэд хохирох вий гэж сэрэмжлүүлж байна" гэлээ.