Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АУДИТЫН ГАЗАР: Хөгжлийн банк зар сурталчилгаанд жилд хамгийн багадаа 720 тэрбум төгрөг зарцуулсан нь тогтоогдсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 18 секунд

Төрийн ордонд өнөөдөр Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол хийж байна. Нээлттэй сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж байна. Сонсголд Хөгжлийн банкны удирдлагууд, УИХ-ын гишүүд, ТББ, Хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл нийт 120 гаруй хүн оролцож байна.

Үндэсний аудитын газрын гуравдугаар газрын захирал Д.Энхболд "Аудитын зөвлөмжүүдэд 28 зээлдэгчдийн асуудлаар албан шаардлага хүргүүлж ажилласан. Үүний зургаан зээлдэгч нь эргэн төлөлтөө хийсэн. Бусад 22 зээлдэгч зөрчил дутагдлаа бүрэн гүйцэт арилгаагүй байна. Уг асуудал ямар түвшинд яваа талаар УПЕГ-аас Үндэсний аудитын газарт мэдээлэл албан бичгээр өгсөн. Хоёр зээлийн асуудлыг гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Нэг зээлдэгчийн асуудалд хэрэг бүртгэлт нээхээс татгалзаж, гурван зээлдэгчийн асуудал хэрэг бүртгэлт нээн шалгаж байгаа гэж хариу өгсөн. 28 зээлдэгчийн 569 гаруй тэрбум төгрөгийг эргэн төлүүлэх, эргэн төлөлтийн эрсдэлд орсон 237 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй гурван зээлд анхаарч зээлийг хугацаанд нь төлүүлэхийг даалгасан.

Хөгжлийн банкинд хийсэн аудитын шалгалтаар хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй, эрсдэлийн удирдлагын тогтолцоо бүрэн бүрдээгүй. банкны захиргааны нэгжийн орон тоо банкны үйл ажиллагаатай бүрэн уялдаагүй гэсэн ерөнхий дүгнэлт гарсан. Мөн арвилан хэмнэх зарчмыг мөрдөлгүй үр ашиггүй зарцуулалтыг хийсэн. Зар сурталчилгааны ажилд жилд хамгийн багадаа 720 тэрбум төгрөг зарцуулсан. Үүний дээр үйл ажиллагаанд хамааралгүй зардлуудыг гаргасан.

Худалдан авахтай холбоотойгоор хэд хэдэн зөрчил гарсан. Тухайлбал банкны байрыг 20 гаруй тэрбум төгрөгөөр шууд худалдан авалтын гэрээ хийж авсан байсан.

Тооцоо судалгаагүйгээр мөнгөн хөрөнгө татаж, мөнгөн хөрөнгийн удирдлагыг зохисгүй хэрэгжүүлснээс үүдэж их хэмжээний алдагдал хүлээсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн" гэлээ.

ЭМЯ: Ковид19-ийн 87 тохиолдол бүртгэгдэв
ЭМЯ: Ковид19-ийн 87 тохиолдол бүртгэгдэв
 
47.400 автомашин хотын төвийн зогсоолд өдөржин байршдаг
47.400 автомашин хотын төвийн зогсоолд өдөржин байршдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.