Өчигдөр /2022.03.21/-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2022 оны хоёрдугаар сарын 01-нээс 28-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, төлбөрийн баримтын цахим системд бүртгүүлсэн 30,240,220 баримт хамрагджээ. Үүнээс:
- 3 сая төгрөгийн 3
- 1,5 сая төгрөгийн 21
- 500 мянган төгрөгийн 294
- 100 мянган төгрөгийн 2740
- 30 мянган төгрөгийн 27275 баримт тохиролд таарч азтан болсон байна.