Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Батсуурь: Бид ялдаг, бодлогоо хэрэгжүүлдэг нам байх болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулагдах Ардчилсан намын даргыг сонгох сонгуульд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга, УИХ-ын гишүүн Жамбын Батсуурь нар нэр дэвшихээ илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь намын даргын сунгаанд бүртгүүлэх үеэрээ "Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшихээр бүртгүүллээ. Ардчилсан нам Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний эрх ашиг, Үндсэн хуульт ардчиллаа хамгаалан бэхжүүлж, хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилсан тогтвортой хөгжлийн төлөөх баруун төвийн үзэл баримтлалтай нам.

Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй, өрх бүр аз жаргалтай амьдрах хөгжлийн боломжийг дэмжсэн, иргэд нь эрх чөлөөтэй, эрх тэгш, хариуцлагатай ардчилсан Монгол Улс байхын тулд Ардчилсан нам Монгол Улсын хөгжлийн түүчээ улс төрийн хүчин байх болно. Бид ялдаг, бодлогоо хэрэгжүүлдэг Ардчилсан нам байх болно" гэлээ.

Д.Сосорбарам: Х.Баттулга аа, чи нам байтугай энэ улсыг самарсан. Одоо зогс
Д.Сосорбарам: Х.Баттулга аа, чи нам байтугай энэ улсыг самарсан. Одоо зогс
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд